Монголбанк 5 сая ам.долларын своп хэлцлийн саналыг биелүүлэв

Гадаад валютын дуудлага худалдаанд банкууд 2490.85 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 4.7 сая ам.доллар, 354.73 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 79.3 сая юань худалдан авах санал ирүүлжээ.

Харин Монголбанк 2496.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 2.5 сая ам.долларыг, 359.26 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая юанийг тус тус нийлүүллээ. Мөн  банкууд 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Үүнийг үндэмслэн Монголбанк 5  сая ам.долларын своп хэлцлийн саналыг биелүүллээ.