Хоёрдугаар сарын 17-нд болох үйл явдал

09.00 цагт “Монгол орны усны аюулгүй байдлын үнэлгээ” төслийн хаалтын семинар Шангри-Ла зочид буудлын их танхимд болно. 

09.00 цагт МЗХ-ны Залуус Эрүүл мэндийн анхан шатны үзлэг үнэ төлбөргүй хийнэ.

09.00 цагт “BLUE SKY” зочид буудалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс “УБТЗ-2030” форум зохион байгуулна. 

10.00 цагт Соёлын төв өргөөнд "Улаанбаатар хотын зам талбайн үйлчлэгчдийн V зөвлөгөөн" болно.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд “Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” судалгааны хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, Олон нийт хариуцсан координатор Т. Мандахжаргал нар Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУИС-ийн I байранд "Internship" төслийн нээлт болно.

11.00 цагт “Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв”-д "Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" форумын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт АТҮТ-ийн Цирк салбарт нийслэлийн Татварын албаны удирдлагууд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний явцтай танилцана.

11.00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц  Гандантэгчэнлин хийдэд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо зориулж XVII жарны "Алтан унжлагат" хэмээх "Гал тахиа" жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ.

11.00 цагт “ГҮН ШИМ" төвд "Монголын хүний төлөө нам" үүсгэн байгуулах хурал болно. Утас: 99179382 99601210

13.00 цагт “Чингис хаан” нисэх буудалд Монгол улсад Олон улсын иргэний нисэх буудал байгуулагдсаны 60 жилийн арга хэмжээ болно.

Төрийн ордонд

11.30 цагт "В" танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнана.

14.00 цагт “Монгол-Оросын хамтын ажиллагааны асуудлууд, хэтийн төлөв” сэдэвт онол, практикийн бага хурал болно.