БНХАУ руу зорчиход хурууны хээ авдаг болно

БНХАУ руу зорчиж буй 14-70 насны гадаадын иргэдээс хурууны хээ авахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр гарах, орох тухай хууль”-ийн дагуу 2017 оноос эхлэн БНХАУ-д зорчиж буй гадаадын иргэдээс хурууны хээ авахаар болсон байна. Энэхүү арга хэмжээг энэ оны эцэс гэхэд хятадын олон улсын бүх боомтод нэвтрүүлэх гэнэ.

Харин хилээр нэвтэрч буй гадаадын иргэдээс доорх тохиолдолд хурууны хээ өгөх шаардлагаас чөлөөлөгдөх юм байна. Үүнд:

-Дипломат паспорттай болон Хятад улсын дипломат болон хөнгөлөлттэй виз авсан иргэд,

-Хоёр талын хэлэлцээрийн дагуу харилцан тохиролцсон эсвэл харилцан хурууны хээ авахгүй байх хөнгөлөлт үзүүлэх иргэд,

-БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны холбогдох журмын дагуу хилээр нэвтрэх бүртгэлийг төвлөрүүлэн, хөнгөлттэй виз олгох гадаад улсын дэд сайдын түвшин болон түүнээс дээш албан тушаалтан, тэдгээрийг дагалдан ирэх төлөөлөгчид,

-Арван хуруу нь бүгд хээ өгөх боломжгүй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй /гар, хуруугүй/ иргэд,

-Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас хурууны хээ авахгүй байх онцгой хөнгөлөлт олгосон иргэд хамаарах аж.

Б.Туул