Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компанийн асуудлаар хүсэлт хүргүүлэв

Эдийн засагч Ч. Ганхуяг, Л. Наранбаатар, Хуульч Б. Баяр нар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд   Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компанийн асуудлаар хүсэлт хүргүүллээ.

 Уг хүсэлтэд, “Эрдэнэс-Тавантолгой төсөл 2010 оны 8 дугаар сарын 27-нд уурхайн ажил албан ёсоор эхэлсэн байна. “Тус компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн бирж дээр арилжаалах...”-аар заасан бөгөөд Монгол Улсын иргэн бүр мөн Засгийн газраас тогтоосон шалгуурыг хангасан компани, нөхөрлөл, хоршоо нь ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигч болох үндэс тавигдсан билээ.

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийг байгуулах үед мөрдөгдөж байсан Компанийн тухай хууль (1999 он)-ын 4 дүгээр зүйлд“4.1 Нээлттэй буюу хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ”, 4.4 Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно ...”-д хамаарах тул энэхүү хуулийн дагуу Эрдэнэс-Тавантолгой ХК нь нээлттэй буюу хувьцаат компани бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй байна. 

Хувьцаа эзэмшигчийн зүгээс Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийнхээ дагуу “Бусад хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшлийн хувьцааны тоо зэргийг агуулсан бүртгэлийг шаардан гаргуулах тухай” хүсэлтийг доорх байгууллагад өгсөн боловч бидний хүсэлтэд шууд хариулаагүй байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь “санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага”-ынхаа хувьд ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хуульд заасан “Хувьцаа эзэмшигч нь.. Өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, мэдээлэл авах, өөрийн эзэмшлийн хувьцааг компани эргүүлэн худалдаж авахыг шаардах, дүрмээр хязгаарлаагүй бол бусад хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа санал болгохгүйгээр, тэдний саналыг харгалзахгүйгээр хувьцаагаа захиран зарцуулах эрх болон бусад эрхийг” хэрэгжүүлэх эрхийг хангаж өгнө үү” гэжээ.

 Б.Заяа