Гуравдугаар сарын 20-нд болох үйл явдал

09.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” семинар болно.

10.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

10.00 цагт Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээлэл хийнэ. Утас 99890760

11.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн ордны Их танхимд төрийн албан хаагчидтай уулзалт хийнэ.

11.00 цагт УУХҮЯ-нд Монгол улсын геологи, хайгуулын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МЗХ-ны өмнөх талбайд Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо "Казах ёс заншилыг сурталчилах" өдөрлөг зохион байгуулна.

11.30 цагт АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёсол МҮЭСТО-нд болно.

11.30 цагт “Иргэнээ сонсох 11-11 төв”-ийн нээлт Хангарьд ордны баруун талд байрлах Гэрэл төвд болно.

11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд  "20-р зууны Монголын уран зохиол" номын нээлт болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын неврологийн нийгэмлэгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

17.00 цагт Эрчим хүчний зохицуулах хороонд “Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.