А.Иванов: 2031 он гэхэд орос хүн саран дээр хөл тавина

ОХУ-ын “Роскосмос” корпораци сар руу нисэх 6-8 хүнтэй баг бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт ыг эхлүүллээ. Тус баг нь 2020 онд бүтээж дуусах цоо шинэ “Федерация” сансрын хөлгөөр сар руу аялах юм.

2031 он гэхэд орос хүн саран дээр хөл тавина гэж “Роскосмос” корпорацийн орлогч дарга А.Иванов сонгон шалгаруулалтын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

35 хүртэлх насны, инженер техник, англи хэлний өндөр мэдлэгтэй ОХУ-ын иргэд тус шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой бөгөөд бие бялдар, эрүүл мэндийн байдлыг мөн харгалзан үзэх юм байна. Энэ оны сүүлээр сар руу аялах анхны орос хүмүүсийн нэр тодорхой болох аж.

Москва хот

Л.Нандинцэцэг