ОХУ-тай хийсэн худалдаа 44.8 хувиар өсчээ

Эхний хоёр сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 36.3 хувиар буюу 350.9 сая ам.доллараар өсч 1316.3 сая ам.долларт хүрлээ хэмээн Төвбанкнаас мэдээллээ.

 Тодруулбал экспорт  34.6 хувиар буюу 212.0 сая ам.доллараар, импорт 39.5 хувиар буюу 138.9 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.  Харин экспортын дүн импортын дүнгээс 334.2 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 73.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт гарав.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 69.0 хувь буюу 907.6 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.5 хувийн худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 50.8 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.8 хувиар  өссөн байна.

Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 6.2 нэгж хувиар өссөн бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин 5.4 нэгж хувиар буурсан байна.