Сагсай, Улаанхус, Цэнгэл сумд үүрэн холбооны сүлжээнд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 13:24:00

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын дөрөв, тавдугаар баг, Даянгийн застав, Улаанхус сумын зургаадугаар баг, Сыргалийн застав, Цэнгэл сумын тавдугаар багууд үүрэн холбооны  сүлжээтэй болов.

“Хөдөө орон нутгийн алслагдсан сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх” төслийн энэхүү ёслолын арга хэмжээ Сагсай сумын төвд болж, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн удирдлагууд оролцлоо.

Ш.Айзаря

 

 

Related news