Улаанбаатар хотын захиргаа Унгартай гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-10 14:53:34

БУДАПЕШТ. /bbj/. Гадаад зах зээлд гарах шинэ боломжуудыг дотоодын компаниуддаа нээж өгөхийн тулд Унгарын Засгийн газрын байгуулсан Үндэсний худалдааны танхим /MNKH/ Монголын нийслэл Улаанбаатар хотын захиргаатай 25 сая еврогийн өртөг бүхий хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ.

Уг гэрээний хүрээнд Улаанбаатар хотын автобусны буудлуудыг шинэчлэх, гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгох, “ухаалаг хот” төслийг хэрэгжүүлэх юм.

Энэ гэрээг байгуулснаар талууд цаашид барилгын материал, хүнсний үйлдвэр барих зэрэг төсөлд хамтран ажиллах замыг тавьж байна гэж MNKH мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Related news