Өвс тэжээлийн шинэ нөөцийг хэзээ бүрдүүлэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-10 15:31:06

Одоогийн байдлаар аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 81 хувьтай байна. Гэхдээ энэ нь хуучин өвс, тэжээл бөгөөд шинээр нэмж өвс, тэжээл татан нөөцлөөгүй байгаа юм. Шинээр нөөц бүрдүүлэх эсэх дээр аймгийн Засаг дарга хэлэхдээ Гамшгаас хамгаалах санд 40 гаруй сая төгрөг бий бөгөөд түүнээс өвс, тэжээл татна. Хаанаас авах талаар судалж байгаа гэв.

Мөн Гурвансайхан сумын уугуул, УИХ- ын гишүүн асан Р. Эрдэнэбүрэн 5 мянган боодол өвс өгөхөөр болсон. Өвсний тээвэрлэлтийн зардлыг аймаг гаргаж авчирна гэдэг мэдээллийг өгч байна.

Энэ жилийн өвөлжилт, ирэх оны хаваржилтад зориулж Дундговь аймгийн малчдын хувиараа  бэлдсэн өвс нийтдээ1460 тонн, хүчит тэжээл нь 470 шахам тонн болсон бол 15 сумын аюулгүй нөөц бүрдүүлэлт 77 хувьтай байгаа ажээ.

Аймгийн аюулгүй нөөцийн шинэ татан авалтыг хэзээ хийх нь одоогоор тодорхойгүй байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news