Нислэгийн удирдагчдын чадвар дэлхийн түвшинд хүрсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-11 09:39:53

Монгол Улсад үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн агаарын тээвэрлэгчдийн олон улсын семинар өчигдөр ИНЕГ-т эхэллээ.

ИНЕГ 2015 оны онд хэрэгжүүлсэн орон нутгийн үзүүлэлтэд тулгуурласан навигацийн нислэгийн маршрутууд, RNP APCH нислэгийн журам, Монгол Улсын агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай үйл ажиллагааг хангах талаар хийгдэж буй болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, агаарын тээвэрлэгчдийн санал бодлыг сонсож байна.

“Манай улс агаарын навигацийн аюулгүй ажиллагааг хангаж, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй нисэх бүх бололцоог бүрдүүлж байгаа бөгөөд нислэгийн удирдагч, инженер техникийн ажилчдын мэдлэг чадвар дэлхийн түвшинд хүрсэн хэмээн ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын дарга П.Ганболд ярилаа.

Манай улс энэ онд агаарын навигацийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх чиглэлд томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2018 оноос ашиглалтад орох радиолокаторын нөөц системийн бэлтгэл ажил болох ADS-B систем 9-ийг суурилуулсан байна. Мөн радиолокатор 2-ыг ашиглалтад оруулснаар өнөөдрийн байдлаар нийтдээ 7-н радиолокатор ашиглаж байгаа аж.

Ч.Ариунболд

Related news