Төрөх эмнэлгийн барилга царцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 10:44:46

Дорноговь аймагт барьж эхэлсэн төрөх эмнэлгийн барилга одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Улсын төсвийн нэг тэрбум 200 сая орчим  төгрөгийн санхүүжилтээр Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг “Мон инж бар” ХХК 2012 оноос эхлэн барьсан ч ажил урагштай явахгүй  байсаар өдийг хүрчээ.

Энэ хугацаанд аймгийн МХГ-аас барилга угсралтын ажилд хяналт тавьж нэгдүгээр давхрын хучилт, баганын норм дүрэм журмыг зөрчиж чанаргүй гүйцэтгэсэн учир буулгуулах арга хэмжээ авч бетон цутгалтыг дахин гүйцэтгүүлсэн юм. Барилгын ажил удааширсантай холбогдуулж Эрүүл мэндийн сайдын 2014 оны 102 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Сайншанд суманд  ажиллахдаа гүйцэтгэгч компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс “Мон инж бар” ХХК-ийг өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг  бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэж өгөх шийдвэр гаргасан боловч хөрөнгө санхүүжилтийн улмаас 2015 онд ямар ч  ажил  хийгээгүй байна.  

Х.Эрдэнэбулган

Related news