Парагвайд үерийн улмаас 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-12-17 13:15:25

МЕХИКО. /RIA Novosti/. Хүчтэй үер болсны улмаас Парагвай улсын нийслэл Асунсьон хотоос 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, тус улсын эрх баригчид улсынхаа зарим хэсэгт онцгой байдал зарласан тухай Мексикийн телевизийн “Foro TV” суваг мэдээлжээ.

Парагвайн гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж долоон метрт хүрсний улмаас байгалийн гамшиг болсон байна. Гол мөрний усны түвшин Зул сарын баяр гэхэд 7.5 метрт хүрэхийг аврах албаныхан үгүйсгэхгүй байна.

Амамбай, Пресиденте-Аес, Ньеэмбуку, Консепсьон, Асунсьон мужид онцгой байдал зарлажээ. Парагвай улсын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, хүчтэй үеэр болсны шалтгаан нь усархаг бороо дагуулдаг "Эль-Ниньо" байгалийн үзэгдэл болсон байна.

Д.Жаргал

 

 

Related news