“Оддын дайн: Хүчин сэрэв” кино сайн үнэлгээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-12-17 15:11:14

ЛОНДОН. /BBC/. “Оддын дайн” киноны “Хүчин сэрэв” шинэ цувралыг “сонгодог”, “ялалт” гэх зэргээр дүрслэн сайшаажээ.

Их Британийн хэвлэлүүд киног 5 таван хошуугаар үнэлж сайшаав.

“Нулимс унагам танил мэдрэмжийг насанд хүрэгчид мэдэрнэ, үнэхээр сонгодог” гэж “The Times”-ийн шүүмжлэгч Кейт Мюур бичжээ.

“Миний хэлж чадах зүйл гэвэл, инээд, тулаан, драм, хайр сэтгэлээр дүүрэн энэ кино 1977 онд хийгдсэн “Оддын дайн”-ы 4 дүгээр анги “Шинэ найдвар”-ын ид шидийн дурсамжийг сэргээнэ” гэж “The Daily Mirror”-ийн Жон Хискок бичив.

“Одоогоор хийгдсэн “Оддын дайн”-ы цувралуудын хамгийн шилдэг нь “Хүчин сэрэв” кино. Хамгийн түрүүнд хийгдсэн байсан ч “Хүчин сэрэв”-ийн амжилтыг аль ч цуврал нь эвдэж чадахгүй” гэж кинонд 4 таван хошуу өгсөн, “Independent” сонины Кристофер Хутон бичсэн байна.

Кинонд 5 таван хошуу өгсөн “The Guardian”-ий Питер Брэдшоу хэлэхдээ “Энэ кино шог, уянгын драмтай бөгөөд сэтгэл хөдлөл, эрч хүчээр дүүрэн” гэсэн байна.

“Хүчин эргэн ирлээ. Маш сүртэйгээр. “Оддын дайн”-ы шилдэг цуврал та бүхний хуучин баяр баясгаланг сэргээхийн сацуу шинэ эхлэлийг амласан бүтээл болжээ” гэж “The Hollywood Reporter”-ийн Тодд Маккарти санаа бодлоо илэрхийлжээ.

Х.Аминаа

 

Related news