Төгрөг суманд шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 16:02:09

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэдийн хүсэн хүлээж байсан 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, хүүхдүүд шинэ цэцэрлэгтээ хүлээж авлаа.

Цэцэрлэгийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, Засаг дарга О.Амгаланбаатар, Боловсрол соёлын газрын дарга М.Сурахбаяр, “Алтай” чуулгын дарга Д.Отгонбаатар нар оролцож чуулгын дуучид бүжигчид ая эгшгийн мялаалга өргөжээ. Төгрөг сумын удирдлагууд,  эцэг эхчүүд, иргэд хөдөлмөрчид шинэ цэцэрлэгээ хүлээн авч эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ анги танхимд өөрсдийн санаачилгаар хивс, дрож, цонхны хөшиг авч өгчээ.

Мөн аж ахуйн нэгж, хувь хүмүүс зурагт, хүндэтгэлийн булан тохижуулах, ном гарын авлага, хивс, хивсэнцэр, хөшиг зэрэг  авч өгч сайн үйлсэд гар сунгасан байна. Ийнхүү энэ онд тус аймаг 100 хүүхдийн 3 дахь цэцэрлэгээ ашиглалтад оруулаад байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news