Жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-17 16:34:51

ЦЕГ-ын Лицензийн төв жолоодох эрх сэргээх шалгалтыг олон улсын жишгээр цахимаар хэлбэрээр авах шийдвэр гарчээ. Ингэснээр хариу хурдан гарахаас гадна  илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөл бүрдэнэ гэж Лицензийн төв үзэж байна. 

 Цахимжсан энэ шинэ системийг өнгөрөгч 10 дугаар сард цагдаагийн байгууллагын цагдаа жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтад орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч туршихад алдаа гараагүй аж. “Тэгш зам” төслийн хүрээнд Лицензийн төвийн сургалтын танхимыг шинэ төхөөрөмжөөр тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцлийг бүрдүүлжээ. Одоогийн тестээр шалгалт авах арга нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу талтай байсан юм. 

Ж.Батсайхан

Related news