Савченког хорих хугацааг сунгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-18 10:26:39

ДОНЫН РОСТОВ. /TASS/. Украины нисгэгч Надежда Савченког хорих хугацааг Донецкийн хотын шүүх гурван сараар буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 16 хүртэл сунгасан байна. Энэ тухай Савченкогийн өмгөөлөгчдийн нэг болох Николай Полозов “Twitter” сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.

“Надежда Савченког цагдан хорих хугацааг 2016 оны дөрөвдүгээр сарын 16 хүртэл сунгах тухай прокурорын хүсэлтийг шүүх хүлээн авсан” гэж тэрбээр бичсэн байна.

Үүний дараа тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дахин мэдэгджээ.

Есдүгээр сарын 15-нд болсон урьдчилсан шатны шүүх хурлын үеэр Савченког хорих хугацааг сунгасан байна. Шүүхийн энэ шийдвэрийг Ростов мужийн шүүхэд давж заалдсан боловч шүүх шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээжээ.

Д.Жаргал

 

Related news