Германы сэтгүүл Путиныг оны шилдэг хүнээр нэрлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-18 11:35:40

БЕРЛИН. /TASS/. Германы улс төр, соёлын мэдээллийн сар тутмын “Cicero” сэтгүүл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг 2015 оны шилдэг хүнээр нэрлэсэн байна.

“Путин олон улсын улс төрийн тавцанд голлох хүн болж чадсан болохыг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Олон улсын харилцаанд ОХУ-ын оролцоогүйгээр ямар ч дэвшил гарахгүй гэдгийг Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээгээр нотлон харуулсан бөгөөд одоо үүнийг Сири дэх байлдааны ажиллагааны жишээ болон Сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулах Венийн хэлэлцээ харуулж байна” гэж “Cicero” сэтгүүлийн ерөнхий редактор Кристоф Швеннике мэдэгдэв.

2007 онд Германы Мюнхен хотод болсон аюулгүй байдлын бага хурлын үеэр Путин томоохон мэдэгдэл хийснийг хүмүүс нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан тухай тэрбээр эргэн сануулсан байна. Путины хэлсэн үг нь орчин үеийн бодит байдал, аюул заналхийлэл болон орчин үеийн улс төр нэг туйлтай байж болохгүйтэй холбоотойгоор дэлхийд ОХУ ямар үүрэг, байр суурьтайг илтгэсэн юм.

Путинд зарим хүн дургүй байж болно, гэхдээ тэрбээр урьд өмнө нь байгаагүй чухал хүмүүсийн нэг юм гэж Швеннике хэлэв.

Д.Нямтулга

 

Related news