Хятадын хотууд нийтийн тээврийн үлгэр жишээ системтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-18 12:20:20

ИСТАНБУЛ. /Xinhua/. Хотжилт өсөн нэмэгдэж буй энэ үед хэрхэн “найдвартай” нийтийн тээврийн системтэй болох талаар Туркийн Истанбулд мэргэжилтнүүд хэлэлцэх үеэр, Хятадын Бээжин, Шанхай хотыг жишиг хотоор нэрлэсэн байна.

Дэлхий даяар өрнөж буй хотжилтыг зохицуулахад нийтийн тээврийн систем чухлыг олон улсын тээврийн технологийн талаарх хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэв.

Хурдан, ажиллагаатай нийтийн тээврийн системтэй болохын тулд Бээжин, Шанхай хотыг судлахыг оролцогчдод Лондон хотын захирагч асан Кеннет Ливингстон зөвлөсөн юм.

“Шийдвэрийг хурдан гаргаж, системээ сайжруулахын тулд Засгийн газраа шамдуулан, Бээжин, Шанхай хотын захирагчид сайн ажилласан байна” гэж Ливингстон хэлээд, шийдвэрийг түргэн гаргадаг механизмтай болохыг олон улсын хотын захирагчдад уриалав.

Мөн шинэ зам барихад биш, хүмүүс нийтийн тээврээр зорчихыг дэмжихэд анхаарал хандуулахыг тэрбээр тээврийн мэргэжилтнүүдэд зөвлөжээ.

Х.Аминаа

 

Related news