Визийн бодлогодоо өөрчлөлт оруулахгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-18 12:47:07

ИСТАНБУЛ. /Anadolu/. Парис хотод 130 хүний аминд хүрсэн халдлага Францын визийн бодлогод нөлөөлөхгүйг Истанбул хотод суугаа Францын Ерөнхий консул Мюриэль Доменах хэлжээ.

Францын визийн бодлогыг Парисын халдлага өөрчлөхгүй гэж Доменах мэдэгдсэн байна.

“Туркийн жуулчид, оюутнууд, бизнес эрхлэгчид, залуучууд Францад ирэхийг бид хүсэж байна, учир нь туркуудыг ирүүлэх сонирхол бидэнд байна” гэж тэрбээр хэлсэн юм.

“Шенгений гэрээний дагуу 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн, сүүлийн үед сургуулиа төгссөн турк оюутнуудад нэг жилийн виз олгоно. Энэ маш чухал алхам” гэж Доменах хэлжээ.

Визийг шуурхай, хялбар олгож байсан тул, Парисын халдлагын дараа визийн мэдүүлэг цөөрөөгүйг тэрбээр нэмж хэлэв.

11 дүгээр сарын 13-нд Парист болсон галт зэвсэг, тэсрэх бөмбөг ашиглан үйлдсэн халдлага 130 хүний аминд хүрч, олон хүн шархдуулсан юм.

Х.Аминаа

 

Related news