Юанийн доллартай харьцах ханш 10 хоног дараалан уналаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-18 15:28:58

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын банк /Төвбанк/ үндэсний валютынхаа доллартай харьцдаг ханшийг 57 суурь нэгжээр дахин бууруулж нэг нэгжийг нь 6.4814 болголоо. Энэ нь 2011 оны зургадугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.

Хятадын Төвбанк юанийн доллартай харьцах ханшийг 2006 оноос хойш анх удаа 10 хоног дараалан бууруулж байгаа энэ юм.

Ажиглагчид Хятадын Ардын банкны энэ үйл ажиллагааг юанийг Олон улсын валютын сангийн нөөц валютын сагсанд ирэх оны 10 дугаар сард оруулахад зайлшгүй бэлтгэх шаардлагатай байгаатай холбон тайлбарлаж байна. Юанийг дэлхийн нөөц валют болгосноор Хятадын валютын эрэлт өсч, ханш нь мэдэгдэхүйц нэмэгдэж магадгүй аж.

Валютын ханшийг “тооцох аргачлалыг нарийвчлан оновчтой болгох” шийдвэр гаргаснаа Хятадын Ардын банк мэдэгдсэний дараа энэ оны наймдугаар сарын 11-нд юанийн доллартай харьцах ханшийг тогтоох механизмыг шинэчилж эхэлжээ. Үүний дараа гурван өдрийн турш юанийн доллартай харьцах ханш 4.6 хувиар буурч нэг доллар 6.40 юаньтай тэнцэж байв. Гэвч үүний дараа ханш 6.4085-аас буураагүй байна. Дараа нь Хятадын валютын ханш тогтворжсон бөгөөд 11 дүгээр сарын 2-нд гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрч нэг доллартай харьцах ханш 6.3154 юань болсон боловч дараа нь ханш нь дахин суларч эхэлжээ.

Д.Жаргал

 

 

Related news