МУГЖ Г.Ариунбаатарын “Монгол сонгодог-2” тоглолт маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-18 18:10:21

Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний Гран при шагналыг хүртсэн дуурийн гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар маргааш Соёлын төв өргөөнд “Монгол сонгодог-2” тоглолтоо толилуулна.

Ийнхүү монголчуудад дэлхийд данстай хүүгээ дэргэдээс нь тольдох ховор боломж  тохиож байна.

Тэрбээр өдгөө Улаан-Үдийн театрын гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд ирэх сарын 1-нд алдарт Маринскийн театрын гоцлол дуучнаар ажиллах гэрээг үзэглэх аж.

Ж.Болор

Related news