Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-19 10:20:05

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Олон нуурын болон  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир  Дархадын хотгор орчмоор 21-26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Related news