Хүүхдүүд шинэ театртай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 15:15:16

Улаанбаатар хотын хүүхдийн театр “Сүлд модны наадмыг аварсан нь” шинэ жүжгээр энэ сарын 21-нд Тусгаар Тогтнолын Ордонд нээлтээ хийнэ.

“Сүлд модны наадмыг аварсан нь” жүжигт  мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээхээс гадна ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа аж. Тэрээр дээрх театрыг хүүхдүүдэд зөв хүмүүжил, төлөвшил олгохоос гадна урлагийг танин мэдүүлэх, үлгэр дуурайл болох зорилготой байгуулжээ. "Сүлд модны наадмыг аварсан нь" жүжгийг хүүхдүүдэд 12 дугаар сарын 21-29-ний өдөр толилуулах бөгөөд тасалбарын үнэ 15000 төгрөг юм байна.

Улаанбаатар хотын хүүхдийн театрын жүжигчид цаашид хүн байхын учир, үерхэл нөхөрлөл, гэр бүл, хамт олон гээд хүүхдийн хүрээлэн буй орчныг эерэг талаас нь харуулсан уран бүтээлүүд туурвих гэнэ.

 Б.Заяа

Related news