"Оюутолгой" цомхотгосон 100 ажилтнаа эргүүлэн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 17:30:06

Монголбанкны мэдээллээр 2014 оны эхний хагас жилд 377.8 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан бол 2015 онд 50.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ.

 Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт  жилийн хугацаанд даруй  87 хувиар саарсан байна. Энэ үед  Оюутолгойгоос 500 сая ам.доллар орж ирэхээр болж байгаа нь сайшаалтай ч саарсан эдийн засагт амьсгаа авах боломж л өгнө гэдгийг эдийн засагчид онцолж байна. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдэж бүтээн байгуулалт өрнөснөөс ирэх хоёр жилийн хугацаанд 1000 гаруй ажлын байр бий болно хэмээн албаныхан мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн Оюутолгойн далд уурхай цомхотгосон ажилтнуудаа эргүүлэн авч байгаа тухай сайн мэдээ байна. Тодруулбал өнгөрсөн 8 дугаар сараас хойш 100 гаруй ажилтныг буцаан аваад байгаа аж. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж  эхэлбэл 3000 ажлын байр бий болно гэсэн тооцоо бий.

 Б.Заяа

Related news