Жолооны эрх сэргээлгэх шалгалтыг цахим хэлбэрээр авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 17:57:32

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, соёлыг төлөвшүүлэх талаар цогц мэдлэг олгох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос үүдэх сөрөг үр  нөлөөг  таниулах зорилгоор ЦЕГ-аас “Тэгш зам” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

 Төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн жолооны эрх сэргээлгэх шалгалтыг цахим хэлбэрээр өгөх нөхцөл бүрдэх аж. Эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлэх компьютерт суурилсан программ хангамжийн тусламжтайгаар электрон хэлбэрээр тодорхой хугацаанд үнэн зөв бөглөснөөс хамааран төв комьпютер болон шалгуулагчид тэр даруй тэнцсэн эсэх мэдээлэл гарах гэнэ. Ингэснээр хариу нь хурдан гарахаас гадна илүү нээлттэй, ил тод, шударга болох юм байна. Энэхүү системийг 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар туршихад алдаагүй хэвийн гэсэн үзүүлэлт гарчээ.

Б.Заяа

Б.Заяа

Related news