“Хөдөлгөөнт эмнэлэг”-ийн ажил тогтмолжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:09:02

Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилд хөдөөгийн алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор “Хөдөлгөөнт эмнэлэг” ажиллуулж байна.

Түүнд Орон нутгийн хөгжлийн сангаас жил бүр 8-9 сая төгрөгийн санхүүжилтийг тогтмол хийж иржээ. Тус аймгийн хувьд сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүд нь 60-91 жилийн түүхтэй. Одоогоор дунджаар 17-32 ажиллагсадтайгаар хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.

Дорнод аймгийн хүн амын дундаж наслалт 2010 онд 63,9 байсан бол одоо 68,4 болж өссөн дүнтэй гарчээ. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хоол шингээх эрхтэн тогтолцооны эмгэг, шээс бэлгэсийн, арьс халимын, чих, хөхөнцрийн, халдварт өвчин орж байна. Нийт хүн амын дунд эрт илрүүлэлтийн эзлэх хувь тогтвортой нэмэгдэж байгаа ч зүрх судасны болон хавдар, тархинд цас харвах өвчний улмаас нас барах тохиолдол тууштай буурахгүй байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Хулан ярьж байна.

Б.Туяа

Related news