Цагдаагийн газрынхан сайн үйл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:36:20

Булган аймгийн Цагдаагийн газраас  Булган сумын 3-р багийн 3-в-4-3 тоотод оршин суух Банзрагч овогтой Пүрэвдоржийнд гэрт нь очиж нөхцөл байдалтай нь танилцан  Монос эмийн сангаас өгсөн витамины багц болон хүнсний зүйлийг гардуулан өглөө.

Гэрийн эзэн Б.Пүрэвдоржийг ажлын байртай болгох, одоо оршин сууж байгаа хашааг том охин П.Оюундэлгэрийн эзэмшилд шилжүүлэх, бага охин П.Цасанчихэрийг халамж үйлчилгээнд хамруулахад холбогдох байгууллагуудад холбон зуучлан, хамтарч ажиллаж байна. Хожуухан ч гэсэн нүдээ олсон арга хэмжээ боллоо.

Булган аймгийн Нийгмийн халамжийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр дорвитой арга хэмжээ зохион байгуулаагүй. Харин ганц нэг дарга, албан байгууллагууд өөрсдийн санаачилгаар гэртээ байдаг, гарч чаддаггүй хүүхдүүдэд гарын бэлэг гардуулах төдийгөөр өнгөрсөн юм.

П.Батням

Related news