Хог хаягдлын хураамжийг нэмэхгүй байх санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:40:51

Төв аймгийн Зуунмод сумын 2016 оны хог хаягдлын хураамжийн төлөвлөгөөг өнгөрсөн жилтэй ижил түвшинд батлах санал оруулав.

Сумын Засаг дарга Ж.Цэндсүрэнгийн ярьж буйгаар  өмнө жил хог хаягдлын хураамжаас олох орлогыг 50 сая хэмээн тогтсон нь 2015 онд хоёр орчим хувь илүү биелэж, 56,8 сая төгрөгт хүрсэн байна. Энэ тоо өсөх, эсвэл хорогдох нь жил бүр харилцан адилгүй тул орлогын төлөвлөгөөг нэмэлгүй, харин аж ахуйн нэгжүүдийн хураамжийг тогтмолжуулж, биелэлтэд хяналт тавих саналаа Зуунмод сумын  иргэдийн төлөөлөгчдийн 12 сарын 18-ны өдөр болсон 15 дугаар хуралдаанд  тавьсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news