“Аз жаргалтай гэр бүл” аянд 10 гаруй байгууллага нэгдэж шинэ жилээ архигүй тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-20 17:58:15

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Гэрэлт ирээдүй төрийн бус байгууллага хамтран гэр бүлийн амар тайван, аз жаргалтай ээлтэй орчныг бүрдүүлэхэд иргэд зөв дадал зан үйлийг хэвшүүлэх шаардлагатайг ойлгуулах, ухуулга сурталчилгаа хийх зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” аяныг зарлан шинэ жилээ архигүй тэмдэглэхийг уриалжээ.

Аянд аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй нэгдэж байгаа бөгөөд 10 гаруй байгууллага шинэ жилээ архигүй тэмдэглэж архинаас татгалзах, архины хор уршигийн тухай сургалтанд 6 байгууллагын 302 ажилтан албан хаагчид хамрагдаж цаашид бүгд архины хамааралгүй байна гэдэгт нэгджээ. Аяны үр дүнд гэр бүлдээ амар тайван орчинг бүрдүүлэхийн төлөө  хүн бүр иргэний үүргээ биелүүлж ухамсартай амьдрах ойлголтыг  авах, байгууллага аж ахуйн нэгжүүд, гэр бүлүүд баяр ёслолыг архигүй тэмдэглэн өнгөрүүлдэг болох ажээ.

Б.Гантуяа

                                           

 

Related news