ОХУ-д авсан хориг Европыг гутааж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-21 10:16:06

МОСКВА. /Sputnik/. ОХУ-д авсан хориг арга хэмжээ Европыг гутааж, санал зөрөлдөөнтэй болгож байна гэж ОХУ-ын парламентын доод танхим буюу Улсын думын дарга мэдэгдэв.

ЕХ-ны Байнгын төлөөлөгчдийн хороо ОХУ-д авсан хориг арга хэмжээний хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргасан тухай тус холбооны удирдлагуудтай ойр байдаг эх сурвалж “РИА новости” агентлагт мэдэгдсэн байна.

Иргэдийн саналыг авалгүйгээр, тэдний нэрийн өмнөөс хориг арга хэмжээний хугацааг сунгаж, хэрэгжүүлж байна гэж эх сурвалж мэдээлжээ.

28 гишүүн оронтой ЕХ болон АНУ 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн ОХУ-ын банк, батлан хамгаалах, эрчим хүчний салбарт хэд хэдэн шаттай хориг арга хэмжээ авсан билээ. Украины хямрал газар авч, 2014 онд ОХУ Крымыг нэгтгэсний дараа ийм арга хэмжээ авсан байна.

Д.Нямтулга

 

Related news