“Сүхбаатар Мах маркет” үйлдвэр мах нөөцөлж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 12:56:40

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо байрладаг “Сүхбаатар Мах маркет” мах боловсруулах үйлдвэр  энэ сарын 16-наас зоориндоо бүх төрлийн малын махыг нөөцөлж  эхэлжээ.  

Тус үйлдвэр нь ээлжиндээ 500 бог, 100 бод нядлах хүчин чадалтай, 20 тоннын гүн хөлдөөх, 700 тоннын хөлдөөсөн мах хадгалах зоорьтой бөгөөд малчид, иргэдээс малын махыг нийслэл хотын үнэ ханшаас 100-200 төгрөгийн доогуур үнээр  худалдан авч, төрөлжүүлж, жижиглэн ангилж савлаад хадгалан хавар эргээд орон нутгийн иргэдэд худалдаалах юм байна.

Ингэснээр малчид цаг хугацаа, бензин тосоо гарздан байж Улаанбаатар хот орохгүйгээр аймагтаа мал, махаа өгөх боломжтой болж байна.  Ирэх хавраас малыг амьдаар нь авах ажээ.

   Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Related news