Хятадад гамшгийн улмаас сураггүй бологсдын тоо нэмэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-12-21 12:59:36

БЭЭЖИН. /TASS/. Хятадын өмнөд нутгийн Гуандан мужийн Шэньжэнь хотод хөрсний гулгалт болсны улмаас сураггүй алга болсон хүмүүсийн тоо 91 болсон тухай тус улсын төв телевиз мэдээлжээ.

Байгалийн гамшиг ням гарагт орон нутгийн цагаар 11 цаг 40 минутад “Liuxi” аж үйлдвэрийн паркт болж, 30 гаруй байшин барилга эвдэрч, сүйджээ. Хөрсний гулгалт болсны дараа хийн станц дэлбэрсэн бөгөөд энэ нь байшин барилга сүйдэх шалтгаан болсон байж магадгүй гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсан байна.

Одоогийн байдлаар шуурхай албаныхан нурангийг зайлуулах ажлаа үргэлжлүүлж байна. Нурангид даруулсан хүмүүсийг эрж хайхад ноход болон тусгай роботууд ашиглаж байгаа аж. Байгалийн гамшгийн бүсэд хөдөлгөөнт эмнэлэг байгуулжээ.

Гамшгийн бүсэд мөн аврагчдаас гадна сэтгэл судлаачид ажиллаж байна.

Д.Жаргал

 

 

Related news