“FL Technics” компани Монголд бүтээгдэхүүн нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-21 17:12:46

ВАРШАВ. /baltic-course/. Литвын өмчит, Польшид төвтэй агаарын тээврийн “Avia Solutions” /ASG/ группын харьяа нисэх онгоцны техникийн болон иж бүрэн засвар үйлчилгээ үзүүлдэг “FL Technics” компани “Future Metals” компанитай түншлэлийн харилцаагаа өргөжүүлж, АНУ-д төвтэй тус компанийг төлөөлөн нисэх хүчний үйлдвэрлэлийн чанартай металл болон бусад материалуудыг Монгол болон Балтын тэнгисийн орнууд руу нийлүүлнэ.

Металл хавтан, хоолой, түгжээ, аюулгүйн бүс зэрэг “Future Metals” компанийн бүтээгдэхүүнүүдийг Литва, Латви, Эстони, Монгол дахь хэрэглэгчдэд нийлүүлнэ гэж ASG мэдэгдсэн байна.

ASG групп нь “FL Technics” компанийн онцгой төлөөлөгч бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнийг Орос, Беларусь, Казахстан, Армен, Туркменистан, Киргиз, Тажикстан, Узбекстан, Азербайжан, Молдав, Украин, Гүржид нийлүүлдэг ажээ.

“FL Technics” компанийг Варшавын хөрөнгийн биржид данстай ASG групп 100 хувь эзэмшдэг байна.

Д.Нямтулга

 

Related news