Налайх дахь Бага оврын цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 17:38:39

Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт концессын гэрээгээр барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэв. 

Энэхүү цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр барьж энэ оны наймдугаар сард байнгын ашиглалтад оруулсан байна. Цэвэрлэх байгууламж барих гэрээг “Набсан” ХХК авсан бөгөөд тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилга байгууламж ашиглалтад оруулжээ.

Цэвэрлэх байгууламжийн байнгын ашиглалтыг Налайх дүүрэгт усан хангамж, ариутгах татуурга, орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй Чандмань Налайх ОНӨААТҮГазар хариуцан ажиллах юм байна.

Related news