Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-22 07:29:52

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим, баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Увс нуурын болон  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Related news