Байгаль хамгаалагч залуугийн үхлийн шалтгааныг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-22 13:44:52

"Ирвэс хамгаалах сан"-гийн биологич, байгаль хамгалаагч 27 настай Л гэдэг залуу учир битүүлгээр өнгөрөгч 11 дүгээр сард учир битүүлгээр нас барсан асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байна.

Энэ хэрэгт улстөрчид төдийгүй хуулийнхан ч багагүй анхаарал тавьж байгаа юм. Байгаль хамгаалагчийн амиа алдсан шалтгааныг ар гэрийнхэн нь болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан уул уурхайн компаниудтай холбоотой хэмээн сэжиглэж байгаагаа мэдэгдсэн. Уг ноцтой хэргийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис анхаарал тавьж, Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсэг Өмнөговь, Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Ж.Батсайхан

 

Related news