Хал цэрэг байлдагчаа хөнөөсөн хэрэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 14:17:11

Цэрэгт алба хаахаар очсон ч бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумын хоёрдугаар баг Баянхошуу боомтын 9 дүгээр заставт алба хааж байсан цэрэг хал цэрэгтээ зодуулсны улмаас амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр энэ хэрэгт хал цэрэг А гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Талийгаач Г нь өдгөө 18 настай бөгөөд цэргийн албанд татагдан очоод хоёр сар л болсон байна.

 

Б.Туяа

 

 

Related news