НББСШУ-ны байнгын хороо хуралдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-22 15:23:15

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “В” танхимд эхэллээ.

Хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох, Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. 

Мөн үүнээс гадна “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулжээ. 

Н.Туяа

Related news