Шилдэг эссэ бичлэгийн эзнийг хагас сая төгрөгөөр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 17:21:06

Завхан аймагт "Хэрвээ би шийдвэр гаргагч байсан бол" эссэ бичлэг, итгэлийн уралдаан гурав дахь жилдээ болж дүнгээ гаргалаа.

Уг эссэ бичлэг, илтгэлийн уралдаанд нийт 153 оюутан, сурагч эссэ бичлэг, илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд сурагчдын ангилалд 15, оюутны ангилалд 13 эссэг шалгаруулж илтгэл тавигджээ. Оролцогчид Завхан аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах олон санал санаачилга дэвшүүлжээ. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт Монголын түүхийн хичээлийг түлхүү оруулах, иргэдийн эдийн засгийн боловсрол, чадамж, оролцоог нэмэгдүүлэх, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж буй уул уурхайн салбар дахь нөхөн сэргээлт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн тотвортой хөгжлийн бодлогийг бүсчилэн хөгжүүлэх гээд олон саналыг гаргажээ. Ийнхүү оюутны ангилалд тэргүүн байрыг Боловсролын Их Сургуулийн оюутан С.Сүрэндорж шалгарч үнэ бүхий зүйл, 500.000 төгрөгөөр шагнуулжээ. Харин сурагчдын ангилалд Улиастай сумын Дэвшил сургуулийн 11-р ангийн сурагч Н.Анхболд тэргүүлж үнэ бүхий зүйл 400.000 төгрөгөөр шагнуулсан байна.

Б.Мягмарсүрэн

Related news