Л.Пүрэвсүрэн Иранд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-23 08:10:47

БЭЭЖИН. /IRNA/. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр Ираны нийслэл Тегеран хотод айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай уулзана.

Л.Пүрэвсүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Иранд айлчилж, хоёр талын харилцааг өргөжүүлж, хөгжүүлэх тухай Мохаммад Жавад Зарифтай хэлэлцэнэ.

Мөн тэрбээр Иранд хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийнэ.

Өнгөрсөн зургадугаар сард Л.Пүрэвсүрэн Ираны Элчин сайд Али Асгар Хажитай уулзах үеэрээ хоёр орны улс төрийн харилцаа “маш сайн” байгаа гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр Ираны Гадаад хэргийн яамны ажилтантай Монголын нийслэл Улаанбаатар хотод уулзаж, худалдаа, боловсролын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалжээ.

Д.Нямтулга

 

Related news