Герман пуужингийн системээ Туркээс татав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-23 08:11:21

ХАТАЙ. /Anadolu/. Оруулснаасаас хойш 3 орчим жилийн дараа, “Пэтриот” пуужингийн системээ Герман Туркээс эргүүлэн татав.

Пуужингийн уг системийг ачсан Данийн хөлөг онгоц мягмар гарагт Туркээс хөдөлснийг тус улсын Искендерун боомтоос эх сурвалж мэдээллээ. Хөлөг онгоц Германыг зорьжээ.

Германы Туркт гүйцэтгэж буй даалгавар 2016 оны 1 дүгээр сард дуусна гэж тус улсын Засгийн газар өмнө нь мэдээлж байсан юм.

Сирийн талаас заналхийлж болзошгүй аюулаас хамгаалах зорилготой НАТО-гийн даалгаврын хүрээнд 2013 оны 1 дүгээр сард Туркийн өмнөд нутгийн Кахраманмараш хотод  Герман “Пэтриот” батерейг илгээсэн байна.

НАТО-гийн 5 батерейн 2 нь Германых бөгөөд тус улсын 250 орчим бие бүрэлдэхүүн Туркт үүрэг гүйцэтгэж байжээ.

Х.Аминаа

 

Related news