Их Британийн хунтайжийг хөнөөхөөр төлөвлөсөн этгээд баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-23 08:59:11

ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн хунтайж Чарльзыг хөнөөхөөр төлөвлөсөн 37 настай этгээдийг сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу тодорхойгүй хугацаагаар баривчлан саатуулсан тухай тус улсын хэвлэл мэдээлэв.

Уэльсийн хунтайжийн амийг хөнөөснөөр “улаан үст” хунтайж Гарри хаан болно гэж Марк Колборн буюу тус улсын хэвлэлд “улаан үстэй хэт давруу үзэлтэн” хэмээн хочилсон этгээд бодсон байна.

Норвегийн зандалчин Андерс Брейвиктэй тэрбээр өөрийгөө зүйрлэж, мэргэн буудагчийн өндөр хүчин чадалтай винтов ашиглан хунтайж Чарльзыг хөнөөх тухай төлөвлөгөөндөө тэмдэглэжээ.

Мөн тэрбээр цахим худалдаагаар дамжуулан, амь насанд аюултай цианидын хорын найрлагад орох хольц, тоосны баг, металл шүүлтүүртэй юүлүүр, тариур, латекс бээлий зэргийг худалдан авсан байна.

Х.Аминаа

 

Related news