Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд”-үүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай.
Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байх юм.
Нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 13 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай нар оролцов.
Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд”-ээр дараахь хүүхдүүд тодорлоо.
Шилдэг манлайлагч хүүхэд - Энхжаргалын Энхцацралт
Шилдэг оюунлаг хүүхэд - Ганбаатарын Сумьяабазар
Шилдэг бүтээлч хүүхэд - Нямсүрэнгын Бямбажав
Шилдэг тамирчин хүүхэд - Баасансүрэнгын Ойдовчимэд
Шилдэг авьяаслаг хүүхэд - Баасандоржийн Ууганбаяр
Энэ жилийн шалгаруулалтад 506 хүүхэд оролцож, дүүргүүд “Оны шилдэг” 45 хүүхдийг шалгаруулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”-д нэр дэвшүүлсэн бөгөөд таван хүүхдийг шилдгээр шалгарууллаа.