"Буянт-Ухаа 2"-т байр захиалсан иргэд 8 хувийн зээлийн шийдвэрийг хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-23 17:00:17

“Буянт Ухаа 2” хорооллын эхний 30 барилга буюу 1620 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд эхний 22 барилгыг улсын комисс хүлээн авсан.

Харин үлдсэн 9 барилгыг улсын комисс хүлээн авахаар ажиллаж эхэлжээ. “Буянт-Ухаа 2” хороололд өнөөдрийн байдлаар 1130 иргэн захиалгаа өгч, 10 хувийн урьдчилгаа төлбөрөө байршуулсан бөгөөд 200 гаруй иргэн орон сууцны 8 хувийн зээлийн шийдвэрийг хүлээж байгааг ТОСК-ийн  захирал А.Гантулга хэллээ.

200 гаруй иргэн 8 хувийн банкны зээлээ авсан бол ТОСК банкны хүүгээ төлөх, туслан гүйцэтгэгчид  нь мөнгөтэй золгож 10 тэрбум төгрөгийн эргэлт үүсэх хүлээлт байжээ.

 Б.Заяа

 

Related news