Байнгын хороодын дарга нарыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-24 11:11:10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын зарим байнгын хорооны дарга нарт нэр дэвшигчдийг хэлэлцэж томилов. 

Байнгын хороодын гишүүдээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Су.Батболдын оронд Л.Эрдэнэчимэг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Батсуурийн оронд Ц.Баярсайханыг томилох санал гаргасныг чуулганы хуралдаанд танилцууллаа. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нарыг улируулан томилохоор санал оруулав. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд байнгын хорооны даргад нэр дэвшигчдэд хандан санал, зөвлөмж хэлсний дараа олонхийн саналаар дарга нарыг дэмжиж томиллоо. 

Н.Туяа

Related news