Шакил О'Нилын амжилтыг Новицки эвдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-12-24 13:16:51

ВАШИНГТОН. /Xinhua/. “Бруклин Нетс” багтай тоглох үеэр “Даллас Маверикс” багийн од Дирк Новицки 22 оноо авч, Шакил О'Нилын амжилтыг эвдэн АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх цаг үеийн онооны тэргүүлэгчдийн жагсаалтын зургадугаарт бичигдлээ.

Новицки тоглолтын хоёрдугаар үеийн 9:51 минутад дундын зайнаас амжилттай довтолж, сагсан бөмбөгийн замналаа 28596 оноотой дуусгасан О'Нилын амжилтыг эвдсэн байна.

“Шакил О'Нил бол сагсан бөмбөгийн талбайд хэзээ ч байгаагүй хамгийн давамгай тоглогч байсан. Бүх цаг үеийн ийм чадварлаг тоглогчдын дунд орсондоо би их баяртай байна” гэж Новицки мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news