Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд төрийн бус байгууллагаас дэмжлэг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 14:57:06

Хэрэгжих хугацаа нь дуусахад жил гаруйн хугацаа үлдсэн ч хангалтгүй явцтай байгаа "Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Төв аймаг  “Монголын аялал жуулчлалын консерциум” ТТБ-тай хамтран ажиллана.

Одоогоор “Хонины найр”, “Морины фестиваль” гэх мэт төрөлжсөн эвент, тусгай сонирхлын шинэ маршрут бий болгох, нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна түүх, соёлын дурсгалт газрыг түшиглэн шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар зөвшилцөж байгаа юм.

Төв аймаг газар зүйн байрлалын хувьд хангай, хээр, говь тал хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой бүс нутаг. Үүгээр манай улсад ирсэн  нийт жуулчдын 50 хувь нь зочилж, 80 хувь нь дайран өнгөрдөг.Гэтэл "Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-т тусгасан 13 маршрут “Нью майл”, “Зэндмэн травэл” зэрэг цөөн тооны аялал жуулчлалын компаний хөтөлбөрт багтсан байгаа нь энэ салбараас олох  эдийн засгийн өгөөжийг ахиулахгүй байгаа тул ийнхүү мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news