“Цөмөөхэй”-н хаалтын тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг гоцлон бүжнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-24 15:32:50

Нийслэлийн ЗДТГ, Монголын Балетын хөгжил сан хамтран зохион байгуулж буй “Цөмөөхэй” балетын хаалтын ажиллагаа энэ сарын 26, 27-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

 Хаалтын тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг гоцолж, тус театрын уран бүтээлчид, авьяаслаг хүүхдүүд оролцох юм.

Мөн урилгаар ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавьяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцоно.

Өнгөрсөн жилийн тоглолтод Япон улсын балетчид хамтран тоглож байсан бол энэ жил нийслэлчүүд хойд хөршийн бүжигчид хэрхэн бүжиглэхийг сонирхох боломжтой.

Ж.Болор

Related news