Сүхбаатар-Улаанбаатарын зам дахь Баясгалантын даваа хаагдах түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 16:12:40

Сүхбаатар,Улаанбаатар чиглэлийн зам Мөнххаан сумын хойд талын Баясгалантын давааны зам хаагдах түвшинд хүрчээ.  

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалантын даваа зам хаагдах түвшинд хүрч  хот хоородондын машин зорчиход хүндрэл үүсчээ. Улаанбаатар хотоос гарсан суудлын машин аймагт хүрч чадалгүй буцаж байгаа талаар мэдээлж байлаа. Өчигдөр ОБГ-ын бүрэлдэхүүнийг тус суманд ажиллах чиглэлийг сумын удирдлагууд өгчээ. Машин техникийн асуудлыг бүрэн шийдсэн байна. Тухайн сумын нутаг дээр байгаа зам ашиглалтын компани болон ОБГ-ын ажлын хэсэг зам цэвэрлэх ажлыг хийж байгаа ажээ. 

А.Нарантунгалаг

Related news